ажил эрхлэлт 2 нийтлэл байна

Залуусын хөдөлмөр эрхлэлт

Монгол Улс залуусын орон гэгддэг хэдий ч боловсролын чанар, ажил олгогчдын идэвхгүй оролцоо, ​төрийн байгууллагуудын уялдаа сулаас болж хөдөлмөрийн зах зээл дээр цэцгийн эмзэг дэлбээ шиг нөхцөл байдалтай тулдаг. Энэ салбарт залуусын өмнө тулгамдаад байгаа асуудлууд болон шийдлийг 68 дахь дугаараар онцолж байна. Зочдоор “Лоринет” сангийн хөтөлбөр, мэдлэгийн менежер Т.Хандсүрэн, “Зориг” сангийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Бат-Оргил, “Nitotech” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай, “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийн ахлах мэргэжилтэн Г.Билгүүн нар уригдлаа. ​
#ажил эрхлэлт #залуус #хөдөлмөрийн зах зээл

Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт

Оюуны ялгаатай хөгжилтэй иргэд хөдөлмөрийн асар том нөөц байдаг. Энэ нөөцийг манай нийгэм ашиглаж чадаж байна уу? Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн эрх хангагдаж чадвал бүх хүний эрх хангагддаг гэдэг дүгнэлтийг Синдикат ярилцлагын 48 дахь дугаарын зочид хийлээ. Нэвтрүүлгийн зочдоор Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл, Монголын дауны холбооны гишүүн Д.Хишигжаргал, Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн ахлах зөвлөх Хисао Чиба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нар оролцлоо. Манай нэвтрүүлгийг видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#тбб #төр #хөгжлийн бэрхшээл #оюуны ялгаатай хөгжил #ажил эрхлэлт